Slide background
Slide background
Slide background

Засаг даргын мэндчилгээ

 

Untitled-1

МЭНДЧИЛГЭЭ

Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй нутгийн уугуул, суугуул иргэд, Арын сайхан хангай нутгийн зон олон та бүхний амар амгаланг айлтгаж, тэгш 4 улиралдаа тэнүүн сайхан амьдрахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийг өргөжүүлэх их үйлсэд орон нутгийнхаа онцлог, нөөц боломж, иргэдийн санал санаачлагад тулгуурлан сумынхаа хөгжлийг тодорхойлж, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтовтой байдлыг хангахад бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Төвшрүүлэх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөрч, хичээнгүй ард түмэн та бүхэнтэйгээ нэгэн итгэл, сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллах итгэл дүүрэн байна. Нутгийн ард түмэн маань амар амгалан, аз жаргалтай байж, сум орон нутаг минь цэцэглэн хөгжиж, мандан бадрах болтугай.

Санасан бүхэн бүтэж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.