Slide background
Slide background
Slide background

Манай сум

Архангай аймгийн Төвшрүүлэх сум анх 1939 онд морин станцыг түшиглэн сумын тулгын чулуу тавигдаж, 1941 онд Улсын бага хурлын 81-р тогтоолоор байгуулагдсан бөгөөд байгалийн үзэсгэлэнтэй сайхан нутаг билээ.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Хөхсүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт гэсэн 4 багт 880 өрхийн 3009хүн амьдардаг.

2011 онд сум үүсч байгуулагдсаны түүхт 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн болно.

Тус суманд ИТХ, ЗДТГ, Бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Улсын нөөцийн салбар, Цаг уурын станц зэрэг төрийн байгууллагууд болон Бага хангай ХХК, Бэрэн майнинг ХК, ХААНБ, Төрийн банк, Эрчим хүчний станц, мал эмнэлэг, эмийн сан, Шатахуун түгээх станц, цахилгаан шуудан холбооны салбар, худалдаа үйлчилгээний газар ААНБ-ууд, Ахмад, Эмэгтэйчүүд, Залуучуудын зэрэг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

2.1.3 Газар зүйн байршил

Архангай аймгийн өмнөд хэсэгт :

  • Улаанбаатар хотоос 464 км зайд,
  • Аймгийн төвөөс 45 км зайтай байрладаг.

Архангай аймгийн Цэнхэр, Хотонт Батцэнгэл, Өгийнуур сумтай хиллэдэг.

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн түвшнээс дээш 1900 м өргөгдсөн. Ойт хээрийн бүс нутагт оршдог.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр нутагтай бөгөөд мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

 

2.1.4 Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөл болдог.

  • 1 дүгээр сарын дундаж температур -25о С
  • 7 дугаар сарын дундаж температур +20оС
  • жилийн дундаж салхины хурд 4-6 м/с
  • жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм

2.1.5 Газар нутгийн хэмжээ 118958 га.

 Сумын газар зохион байгуулалын ерөнхий төлөвлөгөөг жил бүр ИТХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Сумын төвийннутагдэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
  • оронсууц, олоннийтийнбүс212 га
  • үйлдвэрлэлийнбүс413 га
  • ногоонбайгууламж, амралт, аялалжуулчлалынбүс1.2 га
  • хөдөөажахуйнбүс 102375.4 га
 
  Хэмжээ /га/ Эзлэх хувь
ХАА-н газар 102375,4 86
Хот суурийн газар 836,3 0,7
Зам шугам сүлжээний газар 315,3 0,2
Усан сан бүхий газар 274 0,1
Ойн сангийн газар 15152 13
Хадлангийн газар - -
Тариалангийн газар Тусгай хэрэгцээний газар 4 -
Дүн 118957 100