Slide background
Slide background
Slide background

ЗДТГ-ын танилцуулга

Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд ИТХ-ын шийдвэрээр засаг захиргааны нэгжийг шинэчлэн баталснаар ЗДТГ байгуулагдсан түүхтэй.

ЗДТГ   Төрийн удирдлагыг Нутгийн удирлагатай хослуулан оновчтой бодлого зохицуулалтаар сумынхаа хөгжлийг тодорхойлж, иргэд, ААНБ-ын оролцоог ханган идэвх санаалагыг дэмжиж, төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, хөнгөн шуурхай жигд хүртээмжтэй хүргэх ажлыг мэргэжлийн албад гүйцэтгэн үйл ажиллагааг   явуулж байна.

 Засаг захиргааны хувьд Хөх сүм, Баян-Өндөр, Урантолгой, Өртөнт гэсэн 4 багт төрийн захиргааны удирдлагыг орон нутагт хэрэгжүүлж байгаа бөгөөд ЗДТГ-т улс төрийн албан хаагч 6, төрийн захиргааны албан хаагч 10, үйлчилгээний албан хаагч 6, Мал эмнэлэг үржлийн тасаг   төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажил үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна.

     ЗДТГ нь иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний ил тод, чанар хүртээмжийг дээшлүүлэх өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүн амыг эрүүл боловсролтой ажилтай, орлоготой, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, Жижиг дунд үйлдвэр МАА, газар тариалангийн салбарыг хөгжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.