Slide background
Slide background
Slide background

ЗДТГ даргын мэндчилгээ

Untitled-1Арын сайхан хангайн зон олон та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтаар тэгш дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье. Нутгийн захиргааны байгууллагын хувьд оновчтой бодлого зохицуулалтаар сумынхаа хөгжлийг тодорхойлж, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг ханган иргэдийн санал санаачлага идэвхи оролцоог бий болгож, төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэн иргэдээ эрүүл, боловсролтой, ажил орлоготой, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байгаа билээ. Эрх зүйт төрийн нуруу түвшин байж, иргэд маань энх амгалан, аз жаргалтай амьдралын өлгий болсон нутаг минь хөгжин цэцэглэж, ард түмний буян заяа дэлгэрч, үйлс бүтээл өөдрөг гэрэлтэй байх болтугай.

Төрийн сүлд та бүхнийг ивээх болтугай