Slide background
Slide background
Slide background

Түүхэн замнал

Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн Аж Ахуйн товч түүх

 1943 онд улс орон даяар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж гурил, малын тэжээлийн асуудлыг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор улс төрийн товчооны тогтоолоор байгуулагдсан ууган САА-н нэг юм.

1959 онд ургацын төлөвлөгөөг 238,2 хувь биелүүлж, га-гаас 21,2 цн ургац хураан авч АИХ-ын тэргүүлэгчдийн зарилгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон“-гоор шагнагдсан. Жилд дунджаар 10,0-12,0 мянган га талбайд үр тариа тариалж 8,0-15,0 мянган тн ургац авч улсад 6,0-12,0 тн үр тариа нийлүүлж, жилд 3,0-5,0 мянган тн хадлан бэлтгэн улсын фондод тушааж байв. Зах зээлийн эдийн засагт шилжих явцад 1992 онд 4 компани болж бүтцээ өөрчилсөн. Өмч хувьчлалаар нийт малынхаа 99,8 хувь буюу 25,8 мянган толгой малыг иргэдэд хувьчлан өгч малжуулсан бөгөөд 200 гаруй өвөлжөө, хаваржаа, 137 гүн өрмийн болон богино яндант энгийн худгийг малчдын мэдэлд шилжүүлсэн билээ.