A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Монгол Улсын онцгой комисс болон Аймгийн Засаг даргын 2020 оны А80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг 08.00 цагаас эхлэн 02 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цаг хүртэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг хориглосон шийдвэр гарсан билээ.
Сумын онцгой комисс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан бөгөөд зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Сумын Засаг даргын 2020 оны А27 дугаар захирамж гарч, сар шинийн амралтын өдрүүдэд сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хариуцлагатай жижүүр, хөдөлгөөнт эргүүл пост томилон ажиллах тул иргэд та бүхэн шийдвэрийн хэрэгжилтийг ханган золголт хийхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Image may contain: 1 person, sitting, table and indoor
No photo description available.