Сумын онцгой комисс 2020 оны 02 сарын 17 ны өдөр хуралдсан бөгөөд Шинэ короновирусийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай аймгийн Засаг даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 02 дугаар албан даалгавар, а/38 дугаар захирамж, Сумын Засаг даргын 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 01 дүгээр албан даалгавар, Шуурхай штаб байгуулах тухай а/25 дугаар захирамж гарч, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумынхаа нийт иргэдэд хандаж уриалга гаргалаа.
