A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд сумдад ажиллажээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны хүрээнд сумдад ажиллажээ

Аймгийн Засаг даргын орлогч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газрын хамтарсан ажлын хэсэг 4 дүгээр сарын 15-наас 25-ны өдрүүдэд Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх сумдад ажиллажээ.
Сарын аяны хүрээнд 11 суманд ажиллаж, сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан арга зүйн зөвлөмж өгч, тухайн суманд 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудаар орж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцан заавар зөвлөмж, чиглэл өгёөн байна.
Image may contain: 7 people, people sitting and indoor
Мөн сумын болон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, гишүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагууд эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх талаарх чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, нийт 440 иргэнийг хамрууллаа.
Архангай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн салбар зөвлөл