A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ, мэдээлэл > Сургуулийн нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Сургуулийн нээлттэй хаалганы өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Төвшрүүлэх сумын сургуулийн захиргаанаас сурагчдын эцэг эхчүүдэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг“-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр 2018-2019 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа, эцэг эхийн зөвлөлийн ажлын тайланг хэлэлцсэн юм. Мөн багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргасан байлаа.

Багш нараас эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, тэдний санал хүсэлтийг авч ажиллажээ. Мөн тус сургуулийн төгсөгч, Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн сургалтын албаны дарга, доктор, профессор Н.Наранчимэг өдөрлөгт оролцож, орчин үеийн хүүхдийн хөгжлийн асуудлаар лекц тавьж байсан юм. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон эцэг эхчүүд тулгамдаж буй сэдвээр, хүүхдээ зөв танин мэдэх, багш нартай үр дүнтэй хамтран ажиллах шинэ мэдээлэлтэй болсон талаараа хэлж байлаа.

Түүнчлэн эцэг эхийн зөвлөлөөс ирэх хичээлийн жилд хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар сургуультай хамтран ажиллах чиглэлээ танилцууллаа.

Төвшрүүлэх суман дахь сурвалжлагч Ч.Түмэнжаргал